Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хилийн салбарын захирагч нар Улаанбаатарт чуулав

Хилийн цэргийн 0243 дугаар анги удирдах ажилтны арга зүйн цугларалтаа шинэлэг хөтөлбөрөөр эхлүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн салбарын захирагч нар Улаанбаатарт чуулав
Хилийн салбарын захирагч нар Улаанбаатарт чуулав. Зураг: МҮОНРТ

Хилийн цэргийн 0243 дугаар анги удирдах ажилтны арга зүйн цугларалтаа шинэлэг хөтөлбөрөөр эхлүүлжээ. Тухайлбал, хилийн салбарын захирагч нараа анх удаа Улаанбаатар хот, ХХЕГ-т зочлуулж, ХХЕГ-ын улсын хил хамгаалалтын нэгдсэн удирдлагын төв, Хилийн цэргийн түүхийн музей, генерал танхим, мэргэжлийн газар хэлтсийн үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн төрийн ордноор айлчилж, Чингис хааны музейг үзэж сонирхсон байна.

Энэ удаагийн Хилийн цэргийн 0243 дугаар ангийн салбарын захирагч нарын арга зүйн цугларалт Улаанбаатар хотод зохион байгуулагдсан нь байгууллагын түүүхэнд анхдагч болсноороо онцлог байсан аж.

Хуваалцах