Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв

“Химийн хорт болон аюултай бодисын хууль эрх зүйн орчин, химийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтын хүрээнд "АПУ" ХХК-ийн байршилд химийн ослын цагийн байдлын дагуу ажиллаж, дадлага сургууль хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв. Зураг: МҮОНРТ

“Химийн хорт болон аюултай бодисын хууль эрх зүйн орчин, химийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтын хүрээнд "АПУ" ХХК-ийн байршилд химийн ослын цагийн байдлын дагуу ажиллаж, дадлага сургууль хийлээ.



Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын алба хаагчид, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамтран оролцсон юм.


Энэ үеэр химийн ослын үеийн хамтын ажиллагаа, байгууллагуудын уялдаа холбоо, шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлаа дээшлүүлж, харилцан туршлагаа солилцлоо.

Тус сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран химийн хорт болон аюултай бодистой холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг сурталчлах, химийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хоёр өдрийн хугацаанд зохион байгуулсан юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах