Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хип хоп од PSY-ийн клипэнд тоглолоо

Снүүп Догг нь 1992 онд гаргасан "The Chronic" бүтээлээрээ алдартай болсон юм. Дараагийн жил нь "Billboard 200" чартыг түүний анхны цомог "Doggystyle" тэргүүлсний дараа рэп урсгал руу оржээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл нийт 170 сая цомог борлуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хип хоп од PSY-ийн клипэнд тоглолоо
Хип хоп од PSY-ийн клипэнд тоглолоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын хип хоп од Снүүп Догг өмнөд солонгос рэппэр PSY-гийн шинэ клипт тоглохоор иржээ.

"Снүүп Догг манай улсад саяхан ирсэн. Инчонд клипний зураг авалтад оролцож байна" гэж Өмнөд Солонгосын дуу бичлэгийн "YG Entertainment" албан ёсоор мэдэгдлээ.

Зураг авалт тус улсын баруун нутгийн боомтын хот Инчонд Мягмар гарагт эхэлсэн бөгөөд шинэ дуу ирэх сарын эхээр гарч магадгүй.
Снүүп Догг нь 1992 онд гаргасан "The Chronic" бүтээлээрээ алдартай болсон юм. Дараагийн жил нь "Billboard 200" чартыг түүний анхны цомог "Doggystyle" тэргүүлсний дараа рэп урсгал руу оржээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл нийт 170 сая цомог борлуулсан байна.

Түлхүүр үг:hip hop
Хуваалцах