Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХААХҮЯ “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)-ыг нэвтрүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Чанарын баг”-ийн хурал 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХААХҮЯ “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)-ыг нэвтрүүлнэ
ХХААХҮЯ “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)-ыг нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Чанарын баг”-ийн хурал 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

Хуралд Чанарын багийн гишүүд, “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын зөвлөхүүд оролцов.

Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  • “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө,

  • ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд байгууллагын хамт олныг хэрхэн оролцуулах, цаг алдахгүй мэдээлэл солилцох боломж, үр дүнг тухай бүрд танилцуулж, стандартыг үр өгөөжтэй нэвтрүүлэх арга зам, менежментийн талаар танилцуулав.

  • Мөн Чанарын багийн гишүүдэд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх бэлтгэл үйл явц буюу зөрүүгийн шинжилгээг хэрхэн яаж хийх арга зүйн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

  • Цаашид Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх үйл явц, хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл солилцох “Уулзалт”-ыг долоо хоног тутам зохион байгуулахаар тогтов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах