Хойд Америкийн мөсөн талбайд 2 тоглолт боллоо
Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн хүрээнд өчигдөр /2016-10-20/ хоёр тоглолт болж өндөрлөлөө. Эхний тоглолт “Виннипег Жетс” багийн талбайд болсон. Энэ удаад Канадын “Торонто Мэйпл Лифс” баг Виннипег хотноо зочилсон юм.
Мэдээллийн алба

Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн хүрээнд өчигдөр /2016-10-20/ хоёр тоглолт болж өндөрлөлөө. Эхний тоглолт “Виннипег Жетс” багийн талбайд болсон. Энэ удаад Канадын “Торонто Мэйпл Лифс” баг Виннипег хотноо зочилсон юм. Канадын шилдэг багуудын тоглолт үндсэн цагт 4:4-ийн харьцаатай тэнцсэн. 100 жилийн түүхтэй ҮХЛ-тэй зэрэг үүсэн байгуулагдсан цорын ганц баг болох "Торонто"-гоос Назем Кадри 2 гоол оуулсан.
Харин талбайн эздээс 18 настай Финлянд довтлогч Патрик Лайне 2 шайбыг хаалганд оруулжээ. Улмаар тоглолтын ялагч нэмэлт цагт шийдэгдэж, энэ үе эхлээд хоёрхон минутын дараа Патрик Лайне 3 дахь гоолоо оруулсанаар" Виннипег" улирлын 4 дэх оноогоо авсан. 4 тоглолтын дараах байдлаар “Виннипег Жетс” өрнөд бүсийн 9 дүгээр байрт бичигдэж байна. Харин Торонто 3 тоглолтоос 4 оноо авсан амжилтаараа дорнод бүсийн 8 дугаар байрт улирлыг үргэлжлүүлж байна.
Энэ тоглолтын гол онцлог нь драфтын 1, 2 дугаар сонголтууд анх удаа ҮХЛ-т хоорондоо тулсанд оршиж байлаа. 2016 оны драфтын тэргүүн сонголт Остен Мэтьюс эхний тоглолтондоо "техасын хэт-трик" (4 гоол) хийж, дэлхий нийтийг алмайруулаад байсан. Тэгвэл 2 дахь сонголт Лайне лигийн 4 дэх тоглолтдоо "хэт-трик" толилуулж чадлаа. Гэтэл ҮХЛ-т 10 дахь улиралдаа тоглож буй Майк Грийн дөнгөж энэ сарын 18-нд замналынхаа анхны "хет-трик"-ээ хийсэн.
10-р сарын 20-ний өдрийн 2 дахь тоглолтод лигийн шилдэг “Нью-Йорк Рейнджерс” баг "Madison Square Garden"-даа “Детройт Ред Уингс”-ийг хүлээн авлаа. Эхний шайбыг талбайн эздээс швед залуу Мика Зибанежад 1 дэх минутад оруулснаар багтаа тэргүүллийг авчирсан байна. Гэсэн ч 90 дэх улирлаа ҮХЛ-т оролцож байгаа, Стэнли цомын 11 удаагийн эзэн, алдарт “Детройтын улаан жигүүрүүд” шилдэг тоглолтоо үзүүлсэн юм.
Тоглолтын 2-р үед Австри довтлогч Томас Ванек тэнцээний гоолыг оруулсан бол Андрю Миллер тооны харьцааг 2:1 болгон өөрчилсөн юм. Тоглолтын үндсэн цаг өөр гоол оролгүй өндөрлөснөөр “Детройтын улаан жигүүрүүд” улирлын 2 дахь хожлоо авсан. Багууд одоогоор тус бүр 4 тоглолт хийгээд байгаа бөгөөд адил 4 оноотой дорнод бүсийн 9, 10-р байрт дараалан бичигдэж байна.


















