Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хойд Амеркийн хоккейн лигт шилдэг багуудын тоглолт боллоо

АНУ-ын 23, Канадын 7 шилдэг багуудаас бүрдсэн Үндэсний хоккейн лигийн тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр мөсөн талбайд хоёр тоглолт боллоо.

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд Амеркийн хоккейн лигт шилдэг багуудын тоглолт боллоо
Хойд Амеркийн хоккейн лигт шилдэг багуудын тоглолт боллоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын 23, Канадын 7 шилдэг багуудаас бүрдсэн Үндэсний хоккейн лигийн тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр мөсөн талбайд хоёр тоглолт боллоо. Атлантикийн дивизонд багтаж байгаа, Мичиган мужид төвтэй "Детройдын улаан жигүүрүүд "баг Буффало Сайбрес /Buffalo Sabres/ багийг өөрийн талбайд хүлээн авч тоглосон бол, Питтсбургийн "Пингвин"-үүд нийслэл хотын "капиталс" багийг өөрийн мөсөн талбайд хүлээн авч тоглолоо.

Харамсалтай нь энэ тоглолтод "Детройдын улаан жигүүрүүд" буюу талбайн эзэд "Буффало Сайбрес"-д 2:1 харьцаагаар хожигдлоо.Харин нөгөө талд төвийн бүсийн дивизоныг тэргүүлж байгаа нийслэл хотын "Вашингтон капиталс" баг Питтсбургийн "Пингвинүүд" багийн мөсөн талбайд зочлон тоглолоо. Тоглолтын эхнээс л нийслэл хотын баг тоглолтын санаачлагыг гартаа авч, 7 минутад хоёр гоолыг эсрэг багийн хаалганд оруулж чадсан.

Энэ тоглолт 4:1-ээр "Капиталс" багийн хожлоор өндөрлөлөө. Талбайн эздээс нэр төрийн ганц гоолыг Пингвинүүд багийн Орос хамгаалагч Евгений Малкины оруулсан юм.

Хуваалцах