Хойд Солонгос спортыг дэмжих бодлогоо эрчимжүүлнэ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун спортыг дэмжиж, тамирчдаараа дамжуулан дэлхийн тавцанд улсаа сурталчлах төлөвлөгөөтэй байна.
Мэдээллийн алба

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун спортыг дэмжиж, тамирчдаараа дамжуулан дэлхийн тавцанд улсаа сурталчлах төлөвлөгөөтэй байна. Тэрээр тамирчин, дасгалжуулагчид партизан маягийн тактик баримтлах ба Солонгосыг хэдхэн жилийн дотор спортын хүчирхэг орон болгох зорилт тавьжээ.
Ким Чен Ун Солонгосын тамирчид, спортынхны чуулга уулзалтад илгээсэн захидалдаа “Энхийн цагт зөвхөн тамирчид гадны орнуудын тэнгэр дор БНАСАУ-ын төрийн далбаан дор нисч чаддаг. Хойд Солонгосын тамирчид хэдийнэ амжилт гаргасан эмэгтэй хөлбөмбөг, хүндийн өргөлт, бокс, жүдо, харваа зэрэг спортын төрөлд илүү анхаарах хэрэгтэй” хэмээжээ.
Хойд Солонгос 1972 оны Мюнхены Олимпоос хойш зуны спортын есөн наадамд оролцсон боловч ердөө 14 алтан медаль авсан байна. Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсноосоо хойш спортод илүү анхаарал хандуулах болжээ. Тэрээр 2013 онд спортын амжилт гаргасан тамирчдад тансаг орон сууц өгөх болсныг зарлаж байв.


















