Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Хойд Солонгосын тамирчид Азийн наадамд оролцохоор боллоо

Ирэх есдүгээр сард Өмнөд Солонгосын Инчон хотод болох 17 дахь удаагийн Азийн наадамд оролцох 150 тамирчны нэрийг БНАСАУ Азийн олимпийн зөвлөлд (OCA)-д ирүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд Солонгосын тамирчид Азийн наадамд оролцохоор боллоо
Хойд Солонгосын тамирчид Азийн наадамд оролцохоор боллоо. Зураг: МҮОНРТ

Ирэх сард Өмнөд Солонгосын Инчон хотод болох 17 дахь удаагийн Азийн наадамд оролцох 150 тамирчны нэрийг БНАСАУ Азийн олимпийн зөвлөлд (OCA)-д ирүүлжээ. Тус наадамд Азийн 45 орны шилдэг тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөх бол БНАСАУ-ын тамирчид спортын 14 төрөлд хүч үзэх аж.

Тодруулбал, Хойд Солонгосоос Инчоны Азийн наадамд усанд сэлэлт 16 (эр 2, эм 14), гимнастик 12 (эр 6, эм 6), хүндийг өргөлт 12 (эр 5, эм 7), жүдо 10 (эр 4, эм 6), хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багийн 38 тамирчин (эр 20, эм 18) зэрэг төрлүүдэд оролцох юм байна.

Хуваалцах