Холимог тулаанч Хабибын аав эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ багт зөвлөхөөр ажиллана
Тэгвэл түүний аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов ОХУ-ын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөхөөр ажиллахаар болжээ.
Мэдээллийн алба

UFC холбооны аварга, холимог тулаанч Хабиб Нурмагомедовыг уншигчид маань өдгөө андахгүй болсон билээ.
Тэгвэл түүний аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов ОХУ-ын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөхөөр ажиллахаар болжээ.
"Octagon-TV“ сувагт ярилцлага өгөхдөө тэрбээр “Эмэгтэйчүүдийн шигшээ багт манай найзууд ажилладаг. Би тамирчдад жин хасхад нь туслаж, тэсвэр хатуужил суулгана. Мөн биеийн бэлтгэлийг нь ч хариуцна. Манай эмэгтэйчүүдийн шигшээ багт яг л ийм чанар дутагдаж байна. Би бөхчүүдтэй ярилцсан. Шигшээ багт барилдаан хариуцсан дасгалжуулагч нар бий. Миний хувьд биеийн бэлтгэл, дасгалд анхаарлаа хандуулна” гэжээ.


















