Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Холливуд солонгос найруулагч Бун Жун У-д “бууж өглөө”

өчигдрийг өнгөртөл нэг ч Оскар хүртээгүй байсан Өмнөд Солонгосын киночдод нэг дор дөрвөн “Алтан баримал” авчирлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холливуд солонгос найруулагч Бун Жун У-д “бууж өглөө”
Холливуд солонгос найруулагч Бун Жун У-д “бууж өглөө”. Зураг: МҮОНРТ

Калифорнийн алдарт “Долби” театрт үргэлжилж буй Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол өндөрлөх тийшээгээ хандаж “гол” номинацын эзэд тодорлоо.

Азидаа төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулаад байгаа Солонгос найруулагч Бун Жун У Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр "Parasite" буюу “Шимэгч” бүтээлээрээ шилдэг эх зохиол, шилдэг гадаад хэл дээрх шилдэг кино, шилдэг найруулагч шагналыг хүртснээс гадна хамгийн гол шагнал болох шилдэг кино төрөлд Оскар хүртлээ.

Ийн тэрбээр энэ өдрийг хүртэл Өмнөд Солонгосчуудад хаалттай байсан АНУ-ын Кино Академийн хаалгыг хүч түрэн орж чадсан төдийгүй өчигдрийг өнгөртөл нэг ч Оскар хүртээгүй байсан Өмнөд Солонгосын киночдод нэг дор дөрвөн “Алтан баримал” авчирлаа.

Ташрамд дуулгахад, найруулагч Бун Жун У-ийн "Parasite" бүтээл шилдэг кино төрөлд Холливудын киночдын бүтээсэн “Ford v Ferrari”, “The Irishman”, “Jojo Rabbit”, “Joker”, “Little Women”, “Marriage Story”, “1917”, “Once Upon a Time in Hollywood” кинотой өрсөлдөж ялалт байгуулж байна.

Хуваалцах