Холливудын жүжигчин Том Холланд, Том Харди нар хамт кинонд тоглоно
Гэхдээ “Хүн аалз” "Venom" киноны хоёрдугаар ангид гарахгүй гэдгийг мэдэгджээ.
Мэдээллийн алба

Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн "Venom" кино өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээсэн. “Хүн аалз” киноны эсрэг дүр болох харь гарагийн амьтны тухай өгүүлэх "Venom" киноны хоёрдугаар анги урьдчилсан товоор ирэх оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл "Venom" кино киноны найруулагч Рубен Флейшер Том Холландын бүтээсэн “Хүн аалз”-ын дүр болон Том Хардигийн “Веном” нар тулалдах талаар мэдээлэл өгсөн байна.
Гэхдээ “Хүн аалз” "Venom" киноны хоёрдугаар ангид гарахгүй гэдгийг мэдэгджээ.
Сонирхуулахад, "Venom" кино MCU-ийн эсрэг талын баатраар хийсэн анхны бүрэн хэмжээний кино. Эл бүтээлд мэргэжилдээ үнэнч сэтгүүлч Эдди Брок(Том Харди) харийн биетийн халдварыг авснаар тухайн амьтны хүчийг эзэмшдэг.


















