Хонь жилийн шилдэг уяачид тодорлоо
Монголын морин спорт уяачдын холбоо хонь жилийн шилдэг уяач, уралдаанч, холбоо, галыг тодрууллаа.
Мэдээллийн алба

Монголын морин спорт уяачдын холбоо хонь жилийн шилдэг уяач, уралдаанч, холбоо, галыг тодрууллаа.
Шилдэг уяачаар: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач О.Батбилэг.
Шилдэг залуу уяачаар: Төв аймгийн Баян сумын уугуул П.Цэрэнбямба.
Шилдэг уралдаанч хүүхдээр: Х.Содномдорж.
Шилдэг салбар холбоогоор: Дорноговь аймгийн “Хутагтын хурд”, Нийслэлийн Налайх дүүргийн МСУХ, Булган аймгийн МСУХ.
Сумын шилдэг салбар холбоогоор: Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ховд аймгийн Мянгад, Өвөрхангай аймгийн Баянгол, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Хэнтий аймгийн Батноров сумын МСУХ.


















