Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хонгконгийн эмэгтэй баг финалд шалгарлаа

Олимпийн наадмын найм дахь өдрийн тэмцээн ширээний теннисний эмэгтэй багуудын тоглолтоор үргэлжиллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгконгийн эмэгтэй баг финалд шалгарлаа
Хонгконгийн эмэгтэй баг финалд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Олимпийн наадмын найм дахь өдрийн тэмцээн ширээний теннисний эмэгтэй багуудын тоглолтоор үргэлжиллээ. Хонгконг, Тайванийн эмэгтэй шигшээ багуудын хооронд өрнөсөн энэ тэмцээнд багууд эн тэнцүүхэн өрсөлдсөн. Тоглолт цөөн онооны зөрүүгээр Хонгконгийн багийн ялалтаар өндөрлөсөн юм. Тоглолтын туршид Хонгконгийн баг тактик сайтай байснаар ерөнхий онооны харьцааг 3:1 болгож, энэ удаагийн тоглолтын хожлыг өөрийн багтаа авчирч чадсан. Хонгконгийн багт Ли Хо Чен, Дү Хой Ким, Ти И Ана нар багтсан бол Тайванийн баг Чен А Чин, Хуан Е Хуа, Чен Зу Юу нарын бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хийсэн юм. Хонгконгийн баг финалд өрсөлдөх эрхтэй боллоо.

Хуваалцах