ХонгКонгийн тэмцээнээс манайхан ганзага дүүрэн иржээ
ХонгКонгд зохион байгуулагдсан таеквондогийн "Asian Cities Taekwondo Championships" тэмцээнд манайхан ганзага дүүрэн оролцжээ.
Мэдээллийн алба

ХонгКонгд зохион байгуулагдсан таеквондогийн "Asian Cities Taekwondo Championships" тэмцээнд манайхан ганзага дүүрэн оролцжээ.
Тодруулбал С.Янжинлхам багштай “Арслан” клубын тамирчин Э.Энхмөрөн, Б.Батбаатар багштай Дорноговь аймгийн тамирчин Г.Сүхбат, Э.Алтантуяа, М.Даваадэлгэр, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Д.Алтантуяа дасгалжуулагчтай "Хөх чоно" клубын тамирчин Б.Золжаргал, Э. Бат- Оргил алт, Э. Энхгэрэл, Г.Учрал мөнгө, Д.Соёл-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.
Тамирчиддаа улам их амжилт хүсэе.


















