Хонгконгод Азид томоохонд тооцогдох үзэсгэлэн гарлаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд, дэлхийн санхүүгийн томоохон төв хот болох, Хонгконгод Ази тивийн хамгийн томоохонд тооцогдох, "Art Basel Hong Kong" уран зургийн үзэсгэлэн гарлаа.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдрүүдэд, дэлхийн санхүүгийн томоохон төв хот болох, Хонгконгод Ази тивийн хамгийн томоохонд тооцогдох, "Art Basel Hong Kong" уран зургийн үзэсгэлэн гарлаа.
Тав дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна дэлхийн алдартнуудыг дуурайлгасан баримал, дүрс бичлэг тавигдсан байна.
Үзэсгэлэн гурван хоног үргэлжилсэн бөгөөд 43 орны 242 уран бүтээлч бүтээлээ ирүүлжээ.
Үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан бүтээлээр Хятад-Австралийн уран бүтээлч Шен Шаоминых байлаа.
Тэрбээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын анхны тэргүүн Владимир Ильич Ленин, Умард Солонгосын аугаа их удирдагч Ки Ир Сен, БНХАУ-ын их удирдагч Мао Зэдун, Кубын хувьсгалын гол удирдагч Фидел Кастро, Вьетнамын ерөнхийлөгч асан Хо Ши Мин нарыг дуурайлган хийсэн биет бүтээл байв.


















