Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хонх” хамтлаг тоглолтоо хийнэ

Хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг С.Цогтсайхан нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дуу хоолой өнөөг хүртэл аялгуут дуугаараа дамжин сонсогчдынхоо чихэнд хүрсээр байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хонх” хамтлаг тоглолтоо хийнэ
“Хонх” хамтлаг тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Тэртээх 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг цуурайтуулж байсан “Хонхны дуу” дахин амьдаар эгшиглэх болжээ. Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмж байсан “Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна.

“Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон дуугаар нэгэн үеийнхэн андахгүй мэднэ.

Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын филармонийн тайзан дээр тоглож байснаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ.

Хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг С.Цогтсайхан нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дуу хоолой өнөөг хүртэл аялгуут дуугаараа дамжин сонсогчдынхоо чихэнд хүрсээр байдаг.

“Хонх” хамтлаг 10 жилийн өмнө тоглолтоо хийж байснаас хойш тайзнаа гараагүй байсан юм. Харин энэ онд тохиож буй 25 жилийн ойгоороо Н.Энхбаяр, Д.Энхболд нар “Хонхны дуу”-г дахин эгшиглүүлж, амьд тоглолтоо хийх гэж байна.

Монголчуудын зүрхэнд хоногшсон 19 дууг амьдаар дуулах “Хонхны дуу” VIP тоглолт энэ сарын 31-нд 18.00 цагаас “IVY” ресторанд болно.

Хуваалцах