Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хоолонд нь нууцаар сэргээш хийсэн нь илэрч Н.П.Ядав цагаадлаа

АНУ-ын Лас-Вегас хотод өнгөрсөн жил болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн бөх Нарсингх Панчан Ядаваас бэлтгэл сургуулилтын үеэр энэ оны долдугаар сарын 5-нд авсан сэргээшийн шинжилгээгээр дианабол илэрч, түүнийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх шийд

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоолонд нь нууцаар сэргээш хийсэн нь илэрч Н.П.Ядав цагаадлаа
Хоолонд нь нууцаар сэргээш хийсэн нь илэрч Н.П.Ядав цагаадлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лас-Вегас хотод өнгөрсөн жил болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн бөх Нарсингх Панчан Ядаваас бэлтгэл сургуулилтын үеэр энэ оны долдугаар сарын 5-нд авсан сэргээшийн шинжилгээгээр дианабол илэрч түүнийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй гэх шийдвэр гарсан. Ингэснээр түүний оронд олимпийн мөнгө, хүрэл медальт Сушил Кумар, залуу тамирчин Парвин Ран нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байлаа. Н.П.Ядав хүсэлт гаргасны дагуу Энэтхэгийн сэргээшийн эсрэг агентлагаас цагдаагийн байгууллагатай хамтран мөрдөн шалгалт ажиллагаа явуулсны үр дүнд сэргээш огт хэрэглээгүй, харин хорон санаатнууд түүний хоолонд стероид нууцаар хийсэн нь илэрч8 тэрбээр цагаадаж8 олимпийн наадамд оролцохоор болжээ. Өмнө нь түүнийг утсаар заналхийлж байснаас бие хамгаалагчтай явдаг болсон байна.

Хуваалцах