Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хоошёорюү Монголын 35 дахь сэкитори болж байна

Сүмо бөхийн холбооноос өчигдөр Кюүшюү башёгийн банцүкэг хэлэлцэн, Хоошёорюү, Садогатакэ дэвжээний Кототэбакари хоёрыг жюүрёо зиндаанд дэвших болсныг зарлалаа. Кототэбакари сэкитори болсноор нэрээ Котошёохо болгон өөрчилсөн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоошёорюү Монголын 35 дахь сэкитори болж байна
Хоошёорюү Монголын 35 дахь сэкитори болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнд жюүрёод дэвшин барилдана.
Сүмо бөхийн холбооноос өчигдөр Кюүшюү башёгийн банцүкэг хэлэлцэн, Хоошёорюү, Садогатакэ дэвжээний Кототэбакари хоёрыг жюүрёо зиндаанд дэвших болсныг зарлалаа. Кототэбакари сэкитори болсноор нэрээ Котошёохо болгон өөрчилсөн байна.
Ирэх сарын банцүкэ гарах болоогүй ч шинэ цолтнуудыг урьдчилан зарладаг нь гоёлын маваши өмсгөл зэрэг олон бэлтгэл ажил байдагтай холбоотой. Хоошёорюү мэргэжлийн сүмод хамт орсон их аварга Тайхогийн ач хүү Наягаас түрүүлэн, цолонд хүрч байгаа юм. Тэрбээр Монголын 35 дахь сэкитори болж байна.
Гэхдээ тэрбээр алдарт ах Асашёорюүгээс нэг башё хоцорч, цолонд хүрж байгаа юм.

Хуваалцах