“Хоосон” байх үгүйг уншигч мэднэ
“Шинэ үнэр” бүлгэмийн яруу найрагч Д.Эрдэнэзулай “Хоосон” нэртэй яруу найргийн номынхоо нээлтийг өнөөдөр хийх гэж байна.
Мэдээллийн алба

“Шинэ үнэр” бүлгэмийн яруу найрагч Д.Эрдэнэзулай “Хоосон” нэртэй яруу найргийн номынхоо нээлтийг өнөөдөр хийх гэж байна. Үеийнх нь уран бүтээлчид түүний энэхүү номонд ам сайтай байгаа юм билээ. Нэрнийх нь хувьд сонирхоход “Гурван жилийн өмнө найзынхаа номын коверийг үзэж суухдаа бодож олсон. Гэхдээ би өмнө нь “Тэрсүүд шүлгүүд” гэж нэрлэх гэж байсан ч миний шүлгүүд тэрсүүд гэдэг тодотголд хүрэх ч юм уу, үгүй ч юм уу гэж бодоод больсон хэрэг. Зарим хүн “Ийм билэггүй нэр өгөөд байхдаа яадаг юм” гэж байна билээ. Хамгийн түрүүнд өнгөцхөн харж болохгүй шүү дээ. Яг үнэндээ шаналал, хайр, гуниг, тамхи ч татаж дууссаны дараа хоосон байдаг биз дээ” гэсэн юм. Анхны номоо бүтээж байгаа түүнд өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийг дайхын ялдамд улам их амжилт хүсье.


















