Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хорь буриадын нутаг

Монголын ард түмний дунд “Завханы” хэмээн алдаршсан МУГЖ С.Батсүхийн дуулсан “Хорь буриадын нутаг” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Энэ дууны шүлгийг яруу найрагч Г.Сонинбаяр зохиосон юм.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорь буриадын нутаг
Хорь буриадын нутаг. Зураг: МҮОНРТ

Монголын ард түмний дунд “Завханы” хэмээн алдаршсан МУГЖ С.Батсүхийн дуулсан “Хорь буриадын нутаг” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Энэ дууны шүлгийг яруу найрагч Г.Сонинбаяр зохиосон юм.

Тэрбээр энэ шүлгээ 1999 оны хавар оюутан байхдаа Хэнтий аймгийн Дадал сумд тэрлэсэн гэдэг. Цагаан сарын амралтаараа нутагтаа очсон оюутан залуугийн сэтгэлдээ хайрлаж явсан буриад басган нь хэдхэн хоногийн өмнө хүний хүн болсон байжээ. Хорвоо дэлхий хоосон мэт уйтгартай байсан тэр мөчид яруу найрагчийн сэтгэл зүрхэнд:

"Цалгиа цалгиа Онон минь жилийн газраа урсана
Царайлаг жаахан чамайгаа цагийн цагтаа дурсана аа” гэх мөрүүд орж ирсэн гэдэг.

2003 онд “Хонгорзул” сонины нэрэмжит “Хайрын сүлд дуу”-ны наадамд энэ дууг ҮДБЭЧ-ын дуучин Д.Баасанжав дуулж байсан бол төгсгөлийн шалгаруулалтад нь МУГЖ С.Батсүх дуулсан байдаг. “Хорь буриадын нутаг” дууны хөгжмийг Г.Жаргалсайхан хийжээ.

Дуунд дуртай зон олны өнөө ч сонсох дуртай энэ сайхан дууг саяхан МУГЖ С.Батсүх залуу дуучин Д.Нямдаваатай хамтран шинэчилж дуулсан байна. Уншигч та бүхэнд хоёр дуучны дуулснаар “Хорь буриадын нутаг” дууг хүргэе.

Хуваалцах