Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хоромхон” клубын хөлбөмбөгчид урд хөршид аваргаллаа

Хөлбөмбөгийн “Хоромхон” клубын өсвөрийн баг БНХАУ-ын Эрээн хотод болсон олон улсын өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хоромхон” клубын хөлбөмбөгчид урд хөршид аваргаллаа
“Хоромхон” клубын хөлбөмбөгчид урд хөршид аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн “Хоромхон” клубын өсвөрийн баг БНХАУ-ын Эрээн хотод болсон олон улсын өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэмцээнд БНХАУ-ын гурав, Монголын хоёр, нийт таван баг өрсөлдсөн бөгөөд манай тамирчид аваргын төлөө тоглолтод "Баоту" хотын "Jianjiang" багтай тоглож, 6:3-аар буулгаж авсан байна.

БНХАУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн долоодугаар сард хоёр орны харилцааг хөгжүүлэх зорилгын хүрээнд бага, дунд сургууль, коллежуудын хооронд спортын уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулж байх санаачилгыг гаргасан юм байна. Энэхүү тэмцээн хөлбөмбөгийн төрлөөр эхэлсэн нь энэ ажээ.

Хуваалцах