Хос гавьяатын 37 жилийн өмнөх зураг
Чөлөөт бөхийн спортын түүхэнд гавьяатын хос тэмдэгтэй ганцхан хүн байдаг нь Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин.
Мэдээллийн алба

Одоогоос 37 жилийн өмнө буюу 1983 онд хуучнуур ЗХУ-ын Киевт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий 82 кг-ын жингийн медальтнууд, 4-6 дугаар байрт орсон бөхчүүдийн шагналын тавцанд зогсч буй түүхэн зураг.
Киевийн дэвжээнд ЗХУ-ын тамирчин Таймураз Дзгоев алт, БНМАУ-ын тамирчин Зэвэгийн Дүвчин мөнгө, БНБУ-ын тамирчин Эфраим Камберов хүрэл медаль хүртэж байв.
Чөлөөт бөхийн спортын түүхэнд гавьяатын хос тэмдэгтэй ганцхан хүн байдаг нь Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин.
Монголын чөлөөт бөхийн “Мөнгөн үе”-ийн нэрт төлөөллийн нэг, ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цом, Азийн зуны спортын наадам, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” их наадмын аварга З.Дүвчин гавьяат өдгөө олон арван шавь бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар яваа билээ.


















