Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хос тогоруу” яруу найргийн наадам ирэх сард болно

МУБИС-ийн Багшийн сургуулиас жил бүр оюутан залуусын дунд зохион байгуулдаг “Хос тогоруу” яруу найргийн наадмаа ирэх сарын 14-нд зохион байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хос тогоруу” яруу найргийн наадам ирэх сард болно
“Хос тогоруу” яруу найргийн наадам ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

МУБИС-ийн Багшийн сургуулиас жил бүр оюутан залуусын дунд зохион байгуулдаг “Хос тогоруу” яруу найргийн наадмаа ирэх сарын 14-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн наадам нь Багшийн сургуулийн 95 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд шагналын сан нь ч багагүй өсчээ.

Уг наадамд бакалаврын түвшинд өдрөөр суралцаж байгаа шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуус оролцож болох юм байна. "Хос тогоруу" наадмын ес дэх удаагийнхад ӨМБИС, ӨМИС, Халимагийн их сургуулийн оюутнууд ирж оролцож байсан юм. Энэ удаагийн наадмыг ч нийт монгол туургатан оюутнуудын дунд зарлаж буй юм байна.

Хуваалцах