Хосеп Гвардиола багтайгаа зургаан улирал дараалан шөвгөрлөө
Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб өнгөрсөн шөнө талбай дээрээ Португалын “Порту” клубыг хүлээж авч, 6:1-ээр бут ниргэсэн.
Мэдээллийн алба

Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб өнгөрсөн шөнө талбай дээрээ Португалын “Порту” клубыг хүлээж авч, 6:1-ээр бут ниргэсэн. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 7:3-аар өрсөлдөгчөө буулгаж авч, хагас шигшээд "Барса"-гийн хамт шалгарч байгаа юм.
Мөн “Байерн Мюнхэн” клубын менежер Хосеп Гвардиола дасгалжуулагчаар ажилласан зургаан улиралдаа бүгдэд нь Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч чадлаа.
Тэрбээр “Барса”-гийн хамтаар дөрвөн удаа Аваргуудын лигийн хагас шигшээд үлдэж байсан бол “Байерн”-ы хамтаар хоёр улирал дараалан энэ амжилтыг үзүүллээ. “Байерн”-тай хагас шигшээд таарах өрсөлдөгч нь ирэх баасан гарагт тодрох юм.


















