Хошин урлагийнхан “Хамтдаа” шоугаар өрсөлдөнө
Хошин урлагийн "Х түц", "Шинэ үе", "Маск", "Шилдэг өнгө", "Мөрөөдлийн театр", "Пароди" продакшны жүжигчид "Хамтдаа" шоугаар өрсөлдөнө.
Мэдээллийн алба

Хошин урлагийн "Х түц", "Шинэ үе", "Маск", "Шилдэг өнгө", "Мөрөөдлийн театр", "Пароди" продакшны жүжигчид "Хамтдаа" шоугаар өрсөлдөнө.
Тус шоу өнөөдрөөс TV8 телевизээр үзэгчдэд хүрч эхлэх бөгөөд нэвтрүүлгийг "ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, "Аяыг таа" нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм нар хамтран хөтөлж байгаа аж.
Энэхүү нэвтрүүлэгт хошин урлагийн зургаан хамтлагийн төлөөлөл хамтлаг харгалзахгүйгээр сугалаагаар тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй зургаан баг болж хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Ялагчийг нэвтрүүлгийн төгсгөлд хийх хошин урлагийн продакшнуудын хамтарсан тоглолт дээр зарлахаар болсон байна.


















