Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хошин урлагийнхан нэгдэнэ

Маргааш болох олон улсын инээдмийн баяраар хошин урлагийн хамтлагууд “Night comedy” хамтарсан шоу тоглолтоо “Crocus event Hall”-д зохион байгуулах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хошин урлагийнхан нэгдэнэ
Хошин урлагийнхан нэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Маргааш болох олон улсын инээдмийн баяраар хошин урлагийн хамтлагууд “Night comedy” хамтарсан шоу тоглолтоо “Crocus event Hall”-д зохион байгуулах гэнэ.

Тоглолтод “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, элэглэгч Чапи, Суурь оролцох аж. Мөн “A-Sound”, “Lemons”, “Digital”, A-Cool, “Гурван охин”, “Шанз-3” хамтлаг оролцох юм байна. Тэд тус тоглолтынхоо орлогоор ХӨСҮТ-ийн долоодугаар тасаг буюу сэхээний дараах тасагт тоног төхөөрөмж авч өгөх аж.

Мөн энэ өдөр "Маск", "Шинэ үе", "Х түц", "Шилдэг өнгө" продакшн, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Б.Батзаяа нар нэгдэн “Инээцгээе” тоглолтоо “Тусгаар тогтнолын ордон”-д хийх юм байна.

Хуваалцах