Хошин урлагийнхан өнөөдөр шилдгүүдээ тодруулна
Олон Улсын инээдмийн баярын өдөр өнгөрсөн бямба гарагт болсон ч Монголын хошин урлагийн продакшны уран бүтээлчид шилдгүүдээ өнөөдөр тодруулахаар зэхээд байна.
Мэдээллийн алба

Олон Улсын инээдмийн баярын өдөр өнгөрсөн бямба гарагт болсон ч Монголын хошин урлагийн продакшны уран бүтээлчид шилдгүүдээ өнөөдөр тодруулахаар зэхээд байна.
Мөн үе үеийн уран бүтээлч, шог зохиолч, зураач, элэглэгч, хошин урлагийн продакшн нэгэн тайзнаа чуулж, уран бүтээлээ үзэгч олонд толилуулдаг уламжлалтай.
Үүнийхээ зэрэгцээ “Азтай бадарчин” хошин урлагийн их наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Наадам шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг шог зураг, шилдэг үзүүлбэр зэрэг номинациар тодруулах гэнэ.
Энэхүү наадмыг Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулна.


















