Хошорюү С.Бямбасүрэн 20 нас хүрлээ
Удамт бөх тэрбээр макүшитагийн долоод эрэмбэтэй байгаа бөгөөд өнөөдөр барилдан даваа авсанаар гурван даваа, гурван унаатай болжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач хүү буюу хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Сугаррагчаагийн хүү Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр 20 нас хүрч байна.
Удамт бөх тэрбээр макүшитагийн долоод эрэмбэтэй байгаа бөгөөд өнөөдөр барилдан даваа авсанаар гурван даваа, гурван унаатай болжээ.
Тэрбээр Макүшита зиндаанд дээгүүр эрэмбэлэгдэж байгаа учраас дараа сарын тэмцээнд сайн барилдах аваас Монголын 35 дахь цолтон болох магадлалтай юм.


















