"Хотын гудамж миний нутаг" баяр болно
СУИС-иас санаачлан нийслэл, дүүрэгтэйгээ хамтран жилд хоёр удаа зохион байгуулдаг "Хотын гудамж, Миний баяр" ирэх бямба гарагт буюу 10 дугаар сарын 11-нд Анкарагийн гудамжнаа болох гэж байна.
Мэдээллийн алба

СУИС-иас санаачлан нийслэл, дүүрэгтэйгээ хамтран жилд хоёр удаа зохион байгуулдаг "Хотын гудамж, Миний баяр" ирэх бямба гарагт буюу 10 дугаар сарын 11-нд Анкарагийн гудамжнаа болох гэж байна.
Энэ өдөр 12.00 цагаас 17.00 цагийн хооронд СУИС-ийнхан бид хот нийслэлийн соёлд өнгө, хөг нэмж, нийгэм, хүмүүсийн амьдралд ёс ухаарал хайрлаж, эрдэмтэн багш нар, оюутан залуус төрөлх хотынхондоо урлагийн тоглолтоор бэлэг барих гэнэ.
Мэндлэх хүндлэхээс эхлээд бүх талаар урам өгч, нийслэлийн иргэдэд "Нэг хотынхон", "Нэг гудамжныхан", "Би нийслэлийн иргэн", "Манайх Чингэлтэй дүүргийн айл", "Анкарагийн гудамжны хөршүүд" гэсэн бахархал, омогшил төрүүлэх юм.


















