Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ховд-2014” олимпийн чөлөөт бөхийн шилдгүүд тодорлоо

Алс баруун хязгаар нутагт анхны олимпийн бамбар дүрэлзэн асаж спортын уухай цуурайтсаар олимпизм Ховд нутаг түгэж байна. Энэхүү үйл ажиллагааг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачилан зохион байгуулж байгаа билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ховд-2014” олимпийн чөлөөт бөхийн шилдгүүд тодорлоо
“Ховд-2014” олимпийн чөлөөт бөхийн шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Алс баруун хязгаар нутагт анхны олимпийн бамбар дүрэлзэн асаж спортын уухай цуурайтсаар олимпизм Ховд нутаг түгэж байна. Энэхүү үйл ажиллагааг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачилан зохион байгуулж байна.

Зөвхөн спортын наадам, уралдаан тэмцээнээс гадна Алтайн аргаль амьтныг хайрлан хамгаалах утга агуулгатай бага олимпийн наадам өнөөдөр шатар, даам, хөлбөмбөг, олс, таталт, ширээний теннис, үндэсний бөх волейболийн тэмцээнээр үргэлжилнэ.

Спортын 14 төрлөөр Ховд аймгийн 16 сум, аймгийн төвийн буюу Жаргалант сумын 12 баг, нийт 28 багийн 1500 гаруй тамирчид 286 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Энэ сарын 08-нд Жаргалант сумын Прогресс сургуулийн спорт зааланд чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдаж эрэгтэй, эмэгтэй 120 гаруй тамирчид 7 жинд хүч үзэн аваргуудаа шалгарууллаа.

Эрэгтэй 60 кг жинд:
Алт- Э.Батзаяа \Цамбагарав баг\
Мөнгө- Н.Зугдарбямба \Эрдэнэбүрэн сум\
Хүрэл- Д.Амарболд \Рашаант баг\
Хүрэл- Б.Мөнхсүлд \Дөргөн сум\Эрэгтэй 74 кг жинд:
Алт- Б.Сүхбаатар \Бичигт баг\
Мөнгө- А.Түвшинзаяа \Буянт сум\
Хүрэл- С.Гансүх \Жаргалан баг\
Хүрэл- О.Түвдэнням \Баатархайрхан баг\Эрэгтэй -90 кг жинд:
Алт- Г.Ганхуяг \Булган сум\
Мөнгө- Б.Төмөрхүү \Рашаант баг\
Хүрэл- Г.Ариунболд \Наран баг\
Хүрэл- Т.Эрдэнэдалай \Дөргөн сум\Эрэгтэй +90 кг жинд:
Алт- Ц.Дармаабазар \Баатархайрхан баг\
Мөнгө- М.Даваадалай \Мөст сум\
Хүрэл- Ж.Мөнхцоож \Манхан сум\
Хүрэл- Д.Уламбаяр \Буянт сум\Эмэгтэй 52 кг жинд:
Алт- Т.Оюунчимэг \Дөргөн сум\
Мөнгө- Л.Шүр-Эрдэнэ \Бичигт баг\
Хүрэл- Б.Баярхишиг \Эрдэнэбүрэн сум\
Хүрэл- Б.Сэлэнгэ \Буянт баг\Эмэгтэй 63 кг жинд:
Алт- А.Байгальмаа \Алагтолгой баг\
Мөнгө- П.Сүрэн \Наран баг\
Хүрэл- Ц.Нямцэцэг \Бугат баг\
Хүрэл- О.Нямцэцэг \Буянт баг\Эмэгтэй +70 кг жинд:
Алт- А.Бодьгэрэл \Алагтолгой баг\
Мөнгө- Д.Бямбадэлгэр \Эрдэнэбүрэн сум\
Хүрэл- А.Цэнхэрцэцэг \Буянт сум\
Хүрэл- Ч.Отгонцэцэг \Алтай сум\

Хуваалцах