Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ховд-2014” олимпийн сур харвааны шагналтнууд тодорчээ

Монгол орны баруун хязгаар олон ястны өлгий Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулагдаж байгаа “ХОВД-2014” БАГА ОЛИМП нь Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд иргэдийн хүсэлт санаачилгад үндэслэн ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа спортын баяр юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ховд-2014” олимпийн  сур харвааны шагналтнууд тодорчээ
“Ховд-2014” олимпийн сур харвааны шагналтнууд тодорчээ. Зураг: МҮОНРТ

Монгол орны баруун хязгаар олон ястны өлгий Ховд аймагт зохион байгуулагдаж буй “ХОВД-2014” бага олимп Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд иргэдийн хүсэлт санаачилгад үндэслэн ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа спортын баяр юм.

Иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачилга, урам зоригийг нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын зорилго, ач холбогдлыг агуулан гурав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.

Жүдо бөхөөр анхны медалийн эзэд тодорсон бол энэ сарын 08-ны 20 цагт чөлөөт бөх, үндэсний сурын харвааны шилдгүүд тодорч, алдрын тавцнаа зогслоо.

Үндэсний сур харваа эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдлаа.
Эрэгтэй сур харваа:
Алт- Ж.Баянмөнх \Дуут сум\
Мөнгө- А.Пүрэвсүх \Мөнххайрхан сум\
Хүрэл- Л.Батчулуун \Жаргалант сум Цамбагарав баг\
Эмэгтэй сур харваа:
Алт- Б.Номинчимэг \Цамбагарав баг\
Мөнгө- Б.Уранчимэг \Буянт баг\
Хүрэл- н.Бурмаа \Булган сум\

Хуваалцах