Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Ховд аймагт үндсэн хуулийн барилдаан болов

Ховд аймагт Монгол Улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 13-ны өдөр Спортын ордонд боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймагт үндсэн хуулийн барилдаан болов
Ховд аймагт үндсэн хуулийн барилдаан болов. Зураг: МҮОНРТ

Ховд аймагт Монгол Улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 13-ны өдөр Спортын ордонд боллоо. Энэхүү барилдаанд Чандмань сумын харьяат аймгийн арслан М.Эрдэнэжаргал, Мянгад сумын харьяат аймгийн заан Д.Уламбаяр нараар манлайлуулсан хүчит 48 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилджээ.

Тус барилдаанд Буянт сумын харьяат аймгийн начин Ц.Дармаабазар түрүүлж, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Т.Эрдэнэдалай үзүүрлэжээ.


Хуваалцах