Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ховд аймгийн баг шилдэг нь байлаа

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжлэн явагдлаа. Эрэгтэй 32, эмэгтэй 14 баг өрсөлдсөнөөс өчигдөр медалийн төлөөх тоглолт болж, аваргууд тодорлоо. Эрэгтэй багуудаас Ховд аймгийн баг цомын эзнээр тодорсон бол "Аврагч" спорт хороо, Сэлэнгэ аймгийн баг мөнгө,

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн баг шилдэг нь байлаа
Ховд аймгийн баг шилдэг нь байлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжлэн явагдлаа. Эрэгтэй 32, эмэгтэй 14 баг өрсөлдсөнөөс өчигдөр медалийн төлөөх тоглолт болж, аваргууд тодорлоо. Эрэгтэй багуудаас Ховд аймгийн баг цомын эзнээр тодорсон бол "Аврагч" спорт хороо, Сэлэнгэ аймгийн баг мөнгө, хүрэл медалийг хүртэв.

Харин эмэгтэй багуудаас "Аврагч" спорт хороо шилдэг нь байж, XIV их наадмын аварга болсон бол Дархан-Уул аймгийн ХҮДС, Баянгол дүүргийн багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

XIV их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд "Аврагч" спорт хорооны эрэгтэй, эмэгтэй багууд хүчтэй байсан бол шилдэг тамирчдын эгнээндээ багтаасан Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн баг томоохон өрсөлдөөнөөс медальт байрт шалгарлаа.

Тэмцээнийдүн.

Хагасшигшээ:

  • Ховд - Сэлэнгэ 100-95

  • "Аврагч" - Сүхбаатар дүүрэг 83:76

Шигшээ:

  • Алтан медаль: Ховд аймаг - "Аврагч" спорт хороо 99:93

  • Хүрэл медаль: Сэлэнгэ - Сүхбаатар дүүрэг 85:54

Эмэгтэй

  • Алтан медаль: Дархан-Уул аймаг - "Аврагч" спортхороо 58:67

  • Хүрэл медаль: Баянголдүүрэг - Өмнөговь аймаг 67:49

Хуваалцах