Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож түрүүлжээ

Их шөвөгт Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат, сумын заан Э.Гансүх, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, сумын заан Э.Буянтогтох нар шалгарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож түрүүлжээ
Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

МҮБХ-ноос сар бүр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг билээ.

Саяхан болсон 85 дахь удаагийн хаалтын барилдаанд 416 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож ес даван түрүүлж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын заан Б.Батбаян үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат, сумын заан Э.Гансүх, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, сумын заан Э.Буянтогтох нар шалгарчээ.

Дашрамд дуулгахад, цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн наадам-2019” бөхийн барилдаан энэ сарын 9-д Монгол бөхийн өргөөнд болно.

Хуваалцах