Ховд Шонхорууд хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдлээ
Ховд Шонхорууд улирлын хоёр дахь хожлоо авч хүснэгтийн дөрөвдүгээр байр руу дэвшсэн бол Баянхонгор Мазаалай баг нэг хожил дөрвөн хожигдолтой болов.
Мэдээллийн алба

Өчигдөр сагсан бөмбөгийн Үндэсний лигийн хоёр тоглолт МҮЭСТО-д болсон. Удаах тоглолт үндэсний лигийн тэргүүн хэсэгт адил нэг хожилтой байсан Баянхонгор Мазаалай болон Ховд Шонхорууд багийн хооронд боллоо. Тоглолтын эхний оноог Баянхонгорын баг авсан ч Ховд Шонхорууд онооны илүүтэй тоглосоор 107-100 харьцаатай хожлоо.
Ийн Ховд Шонхорууд улирлын хоёр дахь хожлоо авч хүснэгтийн дөрөвдүгээр байр руу дэвшсэн бол Баянхонгор Мазаалай баг нэг хожил дөрвөн хожигдолтой болов.
Тус тоглолтод Баянхонгор Мазаалай багийн лигеонер тоглогч Маркус Хэммондс 41 оноо авч өөрийнхөө карьерийн болон Үндэсний лигийн энэ улирлын хамгийн өндөр оноог аваад байна. Харин хожил авсан Ховд багаас Б.Эрхэс болон Г.Цэнгүүнбаяр нар 20-с дээш оноо авчээ.


















