Ховд Шонхорууд хүснэгтийн III байр руу дэвшлээ
Үндэсний лигийн тэргүүн хэсгийн “Шинэ жил”-ийн тоглолт өчигдөр Ховд Шонхорууд болон Дарьганга Альянс Тех багийн хооронд боллоо. Уг тоглолтын эхнээс Ховд Шонхорууд оноогоор илүүрхсээр 106-94 харьцаатай хожлоо.
Мэдээллийн алба

Ийн Шонхорууд баг гурван хожил, хоёр хожигдол гэсэн амжилт гаргасан бол Дарьганга Альянс Тех баг улирлын гурав дахь ялагдлаа хүлээснээр хүснэгтийн IV байрт бичигдэж байна. Тус тоглолтод Ховд Шонхорууд багаараа маш жигд тоглолтыг үзүүлж зургаан тоглогч 10-аас дээш оноо авсан бөгөөд 50-аас дээш хувьтай довтолж, үзүүштэй тоглолт гаргажээ.