Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ховдын Дуут суманд яруу найргийн наадам болно

Уг наадамд уралдах шүлгийг ирэх сарын 2-ныг хүртэл хүлээн авах бөгөөд дараагийн шатанд орох эрхийг 20 найрагчид олгох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховдын Дуут суманд яруу найргийн наадам болно
Ховдын Дуут суманд яруу найргийн наадам болно. Зураг: МҮОНРТ

"Дуутын цом" яруу найргийн наадам ирэх сарын 7-нд Ховд аймгийн Дуут сумын төвд болно. Уг наадамд уралдах шүлгийг ирэх сарын 2-ныг хүртэл хүлээн авах бөгөөд дараагийн шатанд орох эрхийг 20 найрагчид олгох юм байна.

Ташрамд дуулгахад, Ховд аймгийн Дуут сум Ардын туульч С.Чойсүрэн, Төрийн соёрхолт, туульч Б.Авирмэд, алдарт туульч Б.Уртнасан, соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав, Төрийн их туульч А.Балдандорж, Туульчдын улсын анхдугаар уралдааны тэргүүн туульч Н.Дамдиндорж тэргүүтэй олон арван шилдэг туульч, "Онцгой эрх"-ийн хэмээх Лха.Дарьсүрэн, алдарт "Тунгалаг Буянт" дууг зохиогч Д.Лхашид, яруу найрагч Ё.Цэдэнбал, Д.Чинзориг, Д.Оюунчимэг, С.Батчулуун, "Болор цом"-ийн эзэн Х.Эрдэнэбаатар, М.Отгонбаяр нарын олон арван Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч төрөн гарсан өлгий нутаг билээ.

Хуваалцах