Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хоёр арслан түрүү булаалдав

Барилдааныг улсын арслан Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, М.Мөнгөн-Оньс, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Н.Батсуурь нарын зэрэг үе үеийн хүчтэн хүндэтгэлийн суудлаас үзэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр арслан түрүү булаалдав
Хоёр арслан түрүү булаалдав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Үүнийг МҮБХ үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Н.Батзаяа, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин, улсын начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.

Тэднээс улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нар шалгарлаа.

Хуваалцах