Хоёр аварга шөвгийн наймд үлдлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөж шөвгийн найман бөх үлдлээ. Шөвгийн наймд улсын аварга С.Мөнхбат улсын арслан Д.Азжаргалыг амлаж, улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага Ө.Бат-Оршихыг амлаж, улсын арслан Н.Батсуурь улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй хүч үзэж байна.
Харин энэ даваанд улсын харцага Э.Оюунболд улсын гарьд Б.Гончигдамба нар тунаж үлдлээ.


















