Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хоёр аварга өвдөг шороодсон Харү башёгийн эхний өдрийн тойм /бичлэг/

Дээд зиндаанд манай найман бөх барилдаж байгаа бөгөөд башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлсэн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр аварга өвдөг шороодсон Харү башёгийн эхний өдрийн тойм /бичлэг/
Хоёр аварга өвдөг шороодсон Харү башёгийн эхний өдрийн тойм /бичлэг/. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн барилдаан буюу Харү башёгийн эхний өдрийн барилдаан дууслаа. Дээд зиндаанд манай найман бөх барилдаж байгаа. Энэ сарын башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдаж байна. Тэрбээр комүсүби Точиозантай барилдаж ошидаши мэхээр ялж эхний даваагаа авсан.

Харин Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Такарафүжитэй барилдаж ёрокири мэхээр, 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд секиваки Тоёоношиматай барилдаж мөн адил ёрокири мэхээр өвдөг шороодсон байна.

Хуваалцах