Хоёр баг оноогоо тэнцүүллээ
Улсын цолтой шилдэг 12 бөхийн багийн халз барилдаан яг одоо "Монгол бөхийн өргөө"-нд болж байна.
Мэдээллийн алба

Улсын цолтой шилдэг 12 бөхийн багийн халз барилдаан яг одоо "Монгол бөхийн өргөө"-нд болж байна.
Үзэгчдийн цөсийг хөөргөсөн тус барилдааны энхний оноолтоор Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс улсын өсөх идэр начин Э.Энхбатаар, улсын харцага Ө.Бат-Орших улсын гарьд Н.Ганбаатараар, улсын арслан Э.Оюунболд улсын харцага Н.Батзаяагаар, улсын заан М.Өсөхбаяр улсын гарьд Б.Гончигдамбаар, улсын харцага Ц.Содномдорж улсын заан Ч.Санжаадамбаар тус тус даваад байна.




















