Хоёр дахь гараанд Д.Болдбаатар 109, Ч.Анар 132-т бариаллаа
"Дакар ралли"-гийн нээлтийн гараа Аргентиний нийслэл Буэнос Айрэс хотоос Вилла Карлос Паз хүртэл 170 км замын хоёр дахь гараа даваа гарагийн шөнө Вилла Карлос Пазаас Сан Хуан хүртэл явагдлаа.
Мэдээллийн алба

"Дакар ралли"-гийн нээлтийн гараа Аргентиний нийслэл Буэнос Айрэс хотоос Вилла Карлос Паз хүртэл 170 км замын хоёр дахь гараа даваа гарагийн шөнө Вилла Карлос Пазаас Сан Хуан хүртэл явагдлаа. Мото ангилалд өрсөлдөж буй Д.Болдбаатар, Ч.Анар нар хоёр гараанд оролцоод байна.
Эхний гараанд Д.Болдбаатар 70-р байр, Ч.Анар 142-р байрт бариалсан бол өчигдрийн гараанд Д.Болдбаатар 109-р байр, Ч.Анар 132-р байрт орлоо. Харин тэмцээний гурав дахь гараа өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.
Манай баг тамирчид энэ жил анх удаа "Дакар ралли"-д автомашины төрөлд хурд, хүч сорьж байна. Энэ сарын гурванд Аргентиний нийслэл Буэнос Айросоос нээлтээ хийсэн уг уралдаанд нийт 665 тамирчин уралдаж байгаа юм. Монголын баг, Унгарын багтай хамтран гурван машинаар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.
2015 оны “Дакар ралли” уралдаан нийт 9200 км замыг туулах бөгөөд нэгдүгээр сарын 3-17-нд Аргентин, Болив, Чили улсын нутгаар дамжин буцаад Аргентинд барианд орох юм. Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцож байна.


















