Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хоёр хүний дэмийрэл” жүжиг энэ сарын 31-нд тоглогдоно

Уг төрөлд “Black box Theatre”-ийн “Хоёр хүний дэмийрэл” экзистенциалист жүжиг бүртгүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хоёр хүний дэмийрэл” жүжиг энэ сарын 31-нд тоглогдоно
“Хоёр хүний дэмийрэл” жүжиг энэ сарын 31-нд тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Драмын урлагийн шилдгийг шалгаруулах 15 дахь удаагийн “Гэгээн муза” наадмын хүрээнд “Хоёр хүний жүжгийн” төрөлд долоон багийн уран бүтээлчид оролцохоор бүртгүүлээд байна.

Уг төрөлд “Black box Theatre”-ийн “Хоёр хүний дэмийрэл” экзистенциалист жүжиг бүртгүүлжээ.

Уг жүжгийн найруулагчаар М.Боролдой, креатив найруулагчаар С.Мягмар ажиллаж байгаа бол М.Тогтохжаргал, Б.Одгэрэл нарын жүжигчид тоглож байна.

Жүжиг энэ сарын 31-нд Blackbox Theatre Mongolia-н тайзнаа анх удаа тоглогдох аж.

Хуваалцах