Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хоёр “легионер” цахим спортын “Tiger” багтай хийсэн гэрээгээ цуцаллаа

Хоёр “легионер” цахим спортын “Tiger” багтай хийсэн гэрээгээ цуцаллаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр “легионер” цахим спортын “Tiger” багтай хийсэн гэрээгээ цуцаллаа
Хоёр “легионер” цахим спортын “Tiger” багтай хийсэн гэрээгээ цуцаллаа. Зураг: МҮОНРТ

Монголын цахим спортын “Tiger” баг “ncl”, “nin9” нэртэй тоглогч нараар солилцоо хийж, оронд нь Данийн өндөр зэрэглэлийн тамирчдын нэг “snappi” болон Германы “BIG” багт хүчин зүтгэж байсан “smooya” нарыг элсүүлэхэд ойрхон байгаа талаар CS:GO тоглоомын хамгийн том эх сурвалж HLTV мэдээлсэн.

Хэрвээ “Tiger” солилцоо хийвэл “ESL One” тэмцээнээс цуглуулсан 1650 онооноосоо 700 оноо хасуулж, оронд нь дээрх хоёр тоглогчийг авах эрхтэй болох байв. Тэгвэл тус баг монгол бүрэлдэхүүнээ хадгалж үлдэхээр шийджээ. Ийн “smooya” өнгөрсөн долоо хоногт “Tiger”-тай хийсэн гэрээгээ цуцалж байгаа гэдгээ зарласан бол “snappi” өчигдөр “c0ntact gaming” багт очихоор болсноо мэдэгдсэн байна.

Сонирхуулахад, “Snappi”, “smooya” нар нэгдүгээр зэрэглэлд дэлхийн топ багуудын эсрэг тоглож байсан туршлагатай тамирчид юм. Тухайлбал, “smooya” CS:GO тоглоомын хамгийн нэр хүндтэй “ESL One Cologne” тэмцээнд багаараа хоёрдугаар байр эзэлж байжээ.

Хуваалцах