Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгос дахин хэлэлцээрийн ширээнд сууна

Маргааш буюу 7-р сарын 6-нд Хоёр орны хэлэлцээрийг “ Улс орноо нэгтгэх яам”-ны мэдэгдсэнээр тус хоёр улсын хил дээр орших цэрэггүй бүс дэх, түр эвлэрлийн гэрээ байгуулсан Панмүнжом тосгонд хийхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгос дахин хэлэлцээрийн ширээнд сууна
Хоёр Солонгос дахин хэлэлцээрийн ширээнд сууна. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 7-р сарын 6-нд Хоёр орны хэлэлцээрийг “ Улс орноо нэгтгэх яам”-ны мэдэгдсэнээр тус хоёр улсын хил дээр орших цэрэггүй бүс дэх, түр эвлэрлийн гэрээ байгуулсан Панмүнжом тосгонд хийхээр болжээ.

Өнгөрсөн сард Хойд Солонгос ӨмнөдСолонгостой хамтарсан Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборынхоо үйл ажиллагааг сэргээхээр албаны хүмүүсийг хэлэлцээрт урьсан. Гэвч хоёр Солонгос сайд нарын түвшний хэлэлцээ хийхээр зөвшилцсөн боловч талуудаас оролцох төлөөлөгчдийг сонгохдоо зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас хэлэлцээг цуцалсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Умард Солонгос ажилчдаа татсанаас хойш тус цогцолборын үйл ажиллагаа зогсоод байгаа билээ.

Хуваалцах