Хоёр толгойтой охин мэндэллээ
Хятадын Сычуань мужийн Суинин хотын дэргэдэх тосгоны эмнэлэгт хоёр толгойтой охин мэндэлж
Мэдээллийн алба

Хятадын Сычуань мужийн Суинин хотын дэргэдэх тосгоны эмнэлэгт хоёр толгойтой охин мэндэлжээ.
Хоёр толгой, хоёр сээр нуруу, хоёр улаан хоолойтой охины бусад эрхтэн нь ганц ажээ. Зүрх нь бас хос боловч зүүн талынх нь сулхан ажиллагаатай, баруун зүрх боломжийн гэнэ.
Ихэнх үндсэн эрхтэн нь ганц учраас охидыг салгах мэс засал хийх ямар ч боломжгүй бөгөөд уг охины эцэг эх хүүхдээ авахаас татгалзжээ. "Охид” цаашаа амьдрах юм бол энэ чигээрээ хоёр толгойтойгоо л үлдэх болно гэж Суинин хотын төв эмнэлгийн орлогч дарга Чан Либинь ярьжээ.
Гайхалтай нь охины ээж хоёр ч удаа хэт авианы оношлогоонд ороход эмч нар ургийг хоёр толгойтой, генийн гажигтайг илрүүлээгүй аж.


















