Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хү” хамтлагийн хөдөлгөөнт хаусны ахмад Кэйтжэгэр: “The Hu” үнэхээр мундаг залуус

57 хотод тоглолт хийнэ гэдэг бол маш том зорилго, хүнд даалгавар. Тэд үнэхээр мундаг залуус. Ирэх жилийг тэсэн ядан хүлээж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хү” хамтлагийн хөдөлгөөнт хаусны ахмад Кэйтжэгэр: “The Hu” үнэхээр мундаг залуус
“Хү” хамтлагийн хөдөлгөөнт хаусны ахмад Кэйтжэгэр: “The Hu” үнэхээр мундаг залуус. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” одонт “Хү” хамтлагийн хөдөлгөөнт хаусны ахмад Кэйтжэгэр өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ бичжээ. Тэрбээр “Хойд Америкийн анхны аяллын нэг хэсэг болж, “Хү” хамтлагийн зорилгыг биелүүлсэндээ баяртай байна. Надад итгэсэн Монгол ахан дүүс нартаа талархал илэрхийлье. Бид гурван сар гаруйн хугацаанд 40 мянган км замыг туулж, 57 хотод хүрэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас болж хоцорсноос бус нэг ч тоглолтод оройтож очоогүй, таслаагүй.

57 хотод тоглолт хийнэ гэдэг бол маш том зорилго, хүнд даалгавар. Тэд үнэхээр мундаг залуус. Ирэх жилийг тэсэн ядан хүлээж байна. Та нартаа маш их хайртай шүү” гэжээ.

Хуваалцах