Хүч шавхсан уран барилдаанууд эхэллээ
Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон талбайд хүчит бөхчүүдийн Зүүнийн тэргүүн магнайд Улсын даян аварга Г.Өсөхбаяр, Баруун тэргүүн магнайд улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал нарын улс, аймгийн цолтой хүчит бөхчүүд манлайлан гарч барилдах
Мэдээллийн алба

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн Үндэсний баяр наадам хоёр дахь өдрөө өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна.
Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэхэд эхэлж байна.

Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон талбайд хүчит бөхчүүдийн Зүүнийн тэргүүн магнайд Улсын даян аварга Г.Өсөхбаяр, Баруун тэргүүн магнайд улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал нарын улс,аймгийн цолтой хүчит бөхчүүд манлайлан гарч барилдахаар бэлэн болжээ.
Өнөөдөр хамгийн сонирхолтой бөхчүүдийн оноолт болоод хэний хүү, хаанахын галаас улсын шинэ цолтой бөхчүүд төрөн гарах, улмаар хэн хэн цолоо бататган, ахиулах зэрэг онц үзүүштэй уран мэхтэй хүч шавхсан өрсөлдөөнтэй барилдаанууд гарна.
Дэнж хотойсон дээлтэй монгол наадам сайхан үргэлжилж байна. Хотлоороо сайхан наадаарай.



















