Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Хүчирхэг баритон хоолойтнууд хамтарсан тоглолт хийнэ

Монголын сонгодог урлагийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаа шилдэг дуучид болох ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА А.Сайнбаяр, Ч.Энхтайван нар “LE GRANDI VOCI” нэртэй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа шамдан оржээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчирхэг баритон хоолойтнууд хамтарсан тоглолт хийнэ
Хүчирхэг баритон хоолойтнууд хамтарсан тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын сонгодог урлагийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаа шилдэг дуучид болох ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА А.Сайнбаяр, Ч.Энхтайван нар “LE GRANDI VOCI” нэртэй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа шамдан оржээ.

Сүүлийн хэдэн жилийн турш олон улсын чанартай томоохон уралдаан, наадмуудад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа баритони залуусын тоглолт ирэх Даваа гарагт ДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглоно.

Одоогоор тоглолтын тасалбар тун цөөхөн үлдсэн бөгөөд ДБЭТ-ын билетийн касснаас худалдан авах боломжтой тул сонгодог урлагт дурлагч хэн бүхэн амжиж билетээ аваарай.

Түлхүүр үг:Хүчирхэг баритонуудын хамтарсан тоглолт болно
Хуваалцах