Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүчирхэг баритончууд хамтарсан тоглолтоо хийнэ

Монголын сонгодог урлагийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа Дуурь, бүжгийн эрдмийн театрын хүчирхэг баринтончууд болох Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Ч.Энхтайван нар хамтран “Le Grandi Voci” тоглолтоо энэ сарын 9-нд хийх гэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчирхэг баритончууд хамтарсан тоглолтоо хийнэ
Хүчирхэг баритончууд хамтарсан тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын сонгодог урлагийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа Дуурь, бүжгийн эрдмийн театрын хүчирхэг баринтончууд болох СТА А.Сайнбаяр, Ч.Энхтайван нар хамтран “Le Grandi Voci” тоглолтоо энэ сарын 9-нд хийх гэж байна. Сүүлийн хэдэн жилийн турш олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж яваа баритончуудын тоглолт ДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа болох юм.

“Le Grandi Voci” тоглолтод хүрэлцэн ирснээр А.Бородин, С.Рахманинов, Ж.Россини, А.Моцарт, Ж.Верди, Ж.Пуччини, Х.Билэгжаргал, Б.Шарав, Ц.Чинзориг зэрэг дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг шимтэн сонсох боломжтой.

Тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Эрдэнэтуяа, Б.Батжаргал, Г.Энхболд, Т.Батсайхан нар оролцон сонгодог үдшийн хөгийг нэмэх юм.

Түлхүүр үг:Хүчирхэг баритончууд хамтарсан тоглолтоо хийнэ
Хуваалцах